![]() |
Видео
Шинэ мэдээ
"Ирэх долоо хоногоос хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ"
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая. Улсын хэмжээнд 1 сая 138 мянган иргэн вакцины нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадагуур сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна" гэв.
