![]() |
Жо Байден энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг нэмэгдүүлжээ
Энэ онд 15 000 дүрвэгч хүлээн авах квотыг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын сүүлчээр тогтоожээ. Энэ нь 1980 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. 2020 оны санхүүгийн жилд дүрвэгсдийг хүлээж авах квотыг 2019 оныхоос /30 мянга/ хоёр дахин бууруулж 18 000-аар тогтоож байжээ. Жо Байден энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг хэвээр үлдээх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 16-нд гаргасан. Гэвч энэ шийдвэр нь ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга тэр өдрөө гаргасан мэдэгдэлдээ энэ тоо эцсийнх биш гэдгийг онцлоод "Ерөнхийлөгч дүрвэгсдийн квотыг нэмэгдүүлэхтэй холбоотой эцсийн шийдвэрээ тавдугаар сарын 15-ны дотор гаргана" гэж мэдэгдсэн юм.
Хоёрдугаар сард Жо Байден 2022 оны санхүүгийн жилд гадаадаас хүлээн авах дүрвэгсдийн квотыг 125 000 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэж байсан билээ.
