| |
Видео
Шинэ мэдээ
8000 гаруй аж ахуйн нэгж, иргэн 563 тэрбум төгрөгийн зээл авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ сарын 19-ний байдлаар 1228 аж ахуйн нэгж, 6870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37 сая, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хувьд 1146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Ипотекийн зээлийн хувьд 3064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ.