| |
Видео
Шинэ мэдээ
Тун удахгүй буюу ирэх 5-р сард манай улсын хамгийн том ногоон байгууламж болох “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” ашиглалтад орно.
Монгол-Солонгос хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй "Ногоон хэрэм” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд хийгдэж байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, 100 орчим машины зогсоолоос гадна 80 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж ургуулаад байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдэд зориулсан Urban forest буюу Хотын ОЙ МОД-ыг бий болгож байгаагаараа онцлогтой юм.