|
Видео

Шинэ мэдээ

Жо Байден ОХУ-д багц хориг тавьж, дипломат ажилтнуудыг хөөж гаргалаа

 

Жо Байден ОХУ-д багц хориг тавьж, дипломат ажилтнуудыг хөөж гаргалаа

 


АНУ, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-д тавьж буй хоригийн багцаа пүрэв гаригт олон нийтэд танилцууллаа. Хоригууд бүхэлдээ ОХУ-ын үнэт цаас болон технологийн чиглэлээр ажилладаг компаниуд руу чиглэжээ. Хоригийн багцтай хамт ОХУ-тай харилцах харилцаанд онц байдал тогтоох Ерөнхийлөгчийн тушаал мөн багтсан байна.

Хориг арга хэмжээ хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчид 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш анхдагч зах зээлд ОХУ-ын үнэт цаасыг худалдан авахгүй байх асуудал багтсан байна.

ОХУ энэ хоригийг харьцангуй тайван хүлээж авч байгаа бөгөөд үнэт цаасны ханш ч төдийлөн буурсангүй. Энэ нь ч анхнаасаа ойлгомжтой байсан гэнэ.

"Альфа банк”-ны Ерөнхий эдийн засагч Наталья Орловагийн хэлснээр, улс оронд хамгийн их хохирол учруулж болохуйц хориг нь улсын үнэт цаасны арилжаанд бүхэлд нь хориг тавих байдаг. Гэхдээ энэ тохиолдолд үнэт цаасны ханш унаж, авсан хөрөнгө оруулагч, гаргасан улсын аль алинд нь хохиролтой тул тавигдах нь бараг боломжгүй гэнэ. Энэ төрлийн хоригийн хамгийн зөөлөн буюу хохирол багатай хэлбэр нь тодорхой хугацаа зааж, түүнээс хойш гаргасан үнэт цаасыг авахыг хориглох арга юм байна. АНУ-ын энэ удаагийн хориг хоёр дахь нь бөгөөд мөн "анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг” гэсэн тодотголтой. Энэ нь юу гэвэл, ОХУ-ын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр хөрөнгө оруулагчдын хооронд арилжаалагдсан хэвээр байх боломжтой гэсэн санаа гэж Наталья Орлова тайлбарласан байна.

Жо Байден ОХУ-д багц хориг тавьж, дипломат ажилтнуудыг хөөж гаргалаа

Гэхдээ Жо Байден хоригоо улам чангаруулах эрсдэл байгаа гэдгийг тэрээр үгүйсгэсэнгүй. Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах санал тавьсныхаа дараа хоригийн багц танилцуулсныг Наталья Орлова онцолжээ. Өөрөөр хэлбэл, уулзалтын өмнө давуу тал олж авах, дарамтлах оролдлого байж болох юм гэсэн санааг гаргасан байна.      

Жо Байдены хориг "ОХУ сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсоны хариу арга хэмжээ” гэсэн малгай дор тавигдаж буй. Тиймээс багц хоригийн хүрээнд ОХУ-ын 10 дипломат ажилтныг улсаасаа хөөж гаргасан байна. "Solar winds” компанийг хакердсан гэх ОХУ-ын кибер аюулгүй байдлын зургаан компани, 32 хувь хүнийг мөн хоригт хамруулжээ.   

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler