|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Германчуудын дийлэнх нь Зёдерыг дараагийн канцлер гэж үзэж байна

Германчуудын дийлэнх нь Зёдерыг дараагийн канцлер гэж үзэж байна


Германчуудын тал гаруй нь Бавари мужийн Христосын Нийгмийн холбооны /ХНХ/ дарга Маркус Зёдерыг канцлерын суудалд хамгийн тохирох хүн гэж үзэж байнаТэрбээр Христосын Ардчилсан холбоо/Христосын Нийгмийн холбоо эрх баригч эвслээс канцлерын албан тушаалд нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсийн нэг юм
"Forsa” хүрээлэнгээс 4 дүгээр сарын 7-10-нд явуулсан санал асуулгад 2024 хүн оролцжээ. Судалгаанд оролцогчдын 57 хувь нь Зёдерыг ХБНГУ-ын канцлерын суудалд тохирох хамгийн хүчтэй удирдагч гэдэгт бүрэн санал нийлжээ. Харин 36 хувь нь түүнийг эрч хүчтэй улс төрч гэж тодорхойлжээ. Бусад өрсөлдөгчийн хувьд Христосын Ардчилсан холбооны дарга Армин Лашетад канцлерын шинж чанар байдаг гэж үзэж байгаагаа  4-хөн хувь нь илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Зёдерт иргэдийн 27 хувь нь итгэдэг бол Лашетад 12 хувь нь л итгэдэг гэдгээ илэрхийлжээ. Мөн уг санал асуулгад оролцогчдын 34 хувь нь Христосын Нийгмийн холбооны удирдагчийг тулгамдсан асуудлуудыг цаг үеэ олж таньж мэдэх чадвартай гэж үзсэн бол 30 хувь нь эдгээр асуудлыг зохицуулах чадвартай гэж үзжээ. Харин Лашетын хувьд асуудал дэвшүүлэх чадвартай гэж оролцогчдын 6 хувь нь үзсэн бол шийдвэрлэж чаддаг гэж 4 хувь нь үзжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler