|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Франц, Герман, Италийн иргэд Путиныг хамгийн хүчтэй удирдагч гэж үздэг

 

Франц, Герман, Италийн иргэд Путиныг хамгийн хүчтэй удирдагч гэж үздэгГерман, Франц, Италийн иргэд Оросын төрийн тэргүүн Владимир Путиныг дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч гэж нэрлэжээ. Энэ талаар Францын IFop социологийн компанийн явуулсан судалгаа харуулж байна.

Судалгаанд оролцогчдоос "Та яг одоо хэнийг дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч гэж үзэж байна вэ” гэсэн асуулт тавьсан байна.

Судалгааны дүнгээс харахад германчуудын 34 хувь, италичуудын 38 хувь, францчуудын 34 хувь нь тус тус Путиныг хамгийн хүчирхэг удирдагч гэж үзсэн байна. Харин британичуудын дунд түүний нэр хүнд 26 хувьтай, америкчуудын дунд 23 хувьтай байна.

Хоёрдугаар байрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бичигджээ. Түүнийг Францын иргэдийн 25 хувь, Германы иргэдийн 27 хувь нь хүчирхэг удирдагч гэж харсан бол италичуудын 29 хувь нь түүнийг дэмжжээ.

Харин америкчууд дотор 43 хувь нь Ерөнхийлөгчөө хамгийн хүчирхэг удирдагч гэж үзсэн бол британичуудын 33 хувь нь Трампад саналаа өгчээ.

Харин гуравдугаарт Хятадын тэргүүн Си Жиньпин орсон байна. Санал асуулгыг 3 дугаар сарын 22-27-нд Франц, Герман, Итали, АНУ, Их Британид явуулсан бөгөөд 18-аас дээш насны нийт 5000 гаруй хүн оролцжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler