|
Видео

Шинэ мэдээ

Гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

 

Гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

 

Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт гал гарч байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34-р ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход иргэн Д-гийн хашаанд таван ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Шалтгаан нөхцлийг нь нарийвчлан тогтоохоор БЗД-гийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler