![]() |
Европын холбоо АstraZeneca компанитай шүүхдэнэ
Европын холбоо коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч АstraZeneca компанитай шүүхдэхээр шийдэж байгаа тухай ТАСС агентлаг дамжуулжээ.
Еврокомиссийн орлогч дарга Марош Шефчовичийн хэлснээр вакцины нийлүүлэлт тасалдаж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Хуулиар шийдүүлсэний дүнд экспортын хувь тэнцүү хязгаарлалт болох ёстой гэж тэр онцлов.
"AstraZeneca компанитай ЕХ асуудалтай байгаа нь нууц биш. Компани гэрээгээ биелүүлэхгүй,нийлүүлэлтээ тасалдуулж байна. Үүний улмаас ЕХ-ны вакцинжуулалтын төлөвлөлт биелэхгүйд хүрлээ” хэмээн Шефчович хэлжээ.
Үүнээс өмнө Еврокомиссийн дарга Урсула фон дер Ляйен вакцины экспортыг ЕХ-ноос гадагш хийхийг хориглоно гэж сануулсан байв. Европын хэд хэдэн орон цус бүлэгнэл үүсгэдэг гэх шалтгаанаар уг вакцины тарилгыг зогсоогоод байсан ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакциныг аюулгүй гэж мэдэгдсэн юм.
