Бангкок Пост сонин коронавирусний эсрэг Хятадын Синовак вакциныг нэг тун нь 5 доллар гэж мэдээлсэн байна. Тэгвэл үнэн хэрэгтээ нэг тун Синовак вакцины зах зээлийн үнэ нь 23,7 ам. долларын ханштай байгаа юм. Гальвек Тайландын олон нийтийн хэвлэл ийнхүү вакцины үнийг буруу ташаа мэдээлсэн нь хүмүүст цар тахлын эсрэг вакцины үнийн талаар буруу мэдээлэл өгч, улмаар цаашлаад улсынх нь ЭМЯ-ны үйл ажиллагаа, вакцин худалдан авах үйл явцыг иргэдэд ташаа ойлгуулахад хүргэсэнд буруутгажээ.
Түүнчлэн Хятадын тал улс орнуудтай вакцин нийлүүлэх гэрээ байгуулахдаа тухайн улс оронтой үнийн тал дээр тохиролцож байгаа нь цаашлаад вакцин худалдан авах үйл ажиллагаа нь мөнгө угаах, авлига дэлгэрүүлэх хардлага сэрдэлт төрүүлж байгааг Гальвез тэмдэглэн хэлжээ.
Эх сурвалж: TV5.mn