|
Видео

Шинэ мэдээ

Тусгаарлалтанд байсан иргэн өндрөөс унаж амиа алдсан байна

 

Тусгаарлалтанд байсан иргэн өндрөөс унаж амиа алдсан байна

 


3 саырн 16 өдөр буюу өчигдөр Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах Корпрэйт зочид буудал цонхоор өндрөөс унасан хүн байна гэсэн дуудлага 23 цагийн үед ирсэн байна. Дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт ажилласан байна. 
Тодруулбал амиа алдсан иргэн 3 сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн ба тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай Т гэх иргэн байжээ. Яг одоогийн байдлаар дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажил явагдаж байна. 
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тодруулахад: 3 сарын 16 ны өдөр тусгаарлагдаж байсан иргэн 39 настай иргэи Т амиа алдсан гэсэн дуудлага 23 цагт цагдаагийн байгуулагад ирсэн. Тухайн үед цонхоор юм унжсан байдалтай байсан.  Яг одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй цагдаагийн байгууллага шалган ажиллаж байна гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler