|
Видео

Шинэ мэдээ

АНУ Мьянмарын цэргийн удирдагчийн гэр бүлийн гишүүдэд хориг арга хэмжээ авчээ

 

АНУ Мьянмарын цэргийн удирдагчийн гэр бүлийн гишүүдэд хориг арга хэмжээ авчээ

 

АНУ-ын Засгийн газар Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины насанд хүрсэн хүүхдүүд болох Аун Пяэ Соне, Кхин Тири Тет Мон нарт хориг хэмжээ авч буйгаа лхагва гарагт мэдэгдлээ.
"Мин Аун Хлаиныг Мьянмарын ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газрыг түлхэн унагаахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан" гэж АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээний талаар танилцуулах үеэрээ мэдэгдсэн байна.
"Аун Пяэ Соне, Кхин Тири Тет Мон нарын эрхэлдэг олон төрлийн бизнес нь эцгийнхээ албан тушаал, нэр нөлөөнөөс шууд ашиг тус хүртдэг” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
АНУ энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хойш шударга бусаар баривчлагдсан "Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин болон жагсагчид, сэтгүүлчид, хүний эрхийн идэвхтнүүдийг нэн даруй суллахыг уриалж байгаа юм.
Өнгөрсөн сард АНУ Мьянмарын Зэвсэгт хүчний удирдагчид, Зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах хүчинтэй холбоотой нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler