|
Видео

Шинэ мэдээ

НҮБ-ын судалгааны албаны дүгнэлтийг үгүйсгэв

НҮБ-ын судалгааны албаны дүгнэлтийг үгүйсгэв

НҮБ-ын  судалгааны Албанаас Мьянмарын зэвсэгт хүчин үндэстнийхээ цөөнх болсон рохинжа иргэдийг олноор нь хөнөөсөн гэсэн дүгнэлтийг  тус улсын зүгээс няцааж  байна гэж Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Хтау уламжилжээ. Түүний "Бид НҮБ-ын энэ албанд  Мьянмарын нутаг дэвсгэрт орж ирэх зөвшөөрөл олгоогүй.  Иймээс  тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан ямар ч тогтоолыг няцаахаас гадна зөвшөөрөхгүй” гэснийг "Global New Light of Myanmar” сонинд нийтэлсэн байна. Үүнээс гадна Мьянмарын Засгийн газар рохинжа иргэдтэй холбоотой асуудлыг судлах комиссыг томилсон.   Ингэснээр  НҮБ-ын энэ албаны зүгээс хийсэн  хуурамч гүтгэлэгт хариу өгнө гэв.  Мөн Мьянмарын эрх баригчид тус улсын зэвсэгт хүчний зарим хаягийг устгасан шалтгааныг тайлбарлахыг хүсчээ. Тэрээр  "Фэйсбүүк нь  тус улсын иргэд хамгийн их өргөн хэрэглэдэг олон  нийтийн цахим сүлжээ юм.  Иймээс   дээрх арга хэмжээ  нь үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа нутгийн эрх баригчдад саад учруулна”  гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын олон улсын бие даасан мөрдөн шалгах баг энэ сарын 27-нд  Мьянмарын зэвсэгт хүчин болон бусад аюулгүй байдлын байгууллагууд тус улсын Ракхайн, Качин мужид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг олон хүнийг хоморголон устгасан  ажиллагааг явуулсныг нотолсон  тайланг танилцуулсан юм. Үүний дараа "Фэйсбүүк” компани  нийтийн цахим сүлжээг ашиглаж үндэстэн ястан болон шашин хоорондын мөргөлдөөнийг сурталчилахаас сэргийлэх зорилгоор Мьянмарын зэвсэгт хүчнийхний  цахим хуудас, хаягийг хааж, устгасан байна.  Харин НҮБ-ын судалгааны албаныхан энэ тайлангаа ирэх сарын 18-нд Женев хотод болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит чуулганы үеэр танилцуулах юм байна. Тэд тайлангаа гаргахын тул Мьянмар, Бангладеш, Индонез, Их Британи, Малайз болон Тайландаар явж, энэ хоморголон устгах ажиллагааны хохирогч нартай уулзсанаас гадна  хиймэл дагуулаас авсан зураг, бичлэгийг үзсэн аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler