|
Видео

Шинэ мэдээ

"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ

 

"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Улсын драмын эрдмийн театрын тоглолтоос 54 тохиолдол илэрсэн байна. Тиймээс энэ сарын 4, 5, 6-нд тус тоглолтыг үзсэн иргэд энэ сарын 9, 10-нд УДЭТ-т 9-17.00 цагийн хооронд шинжилгээ өгөхийг хүсч байна. Яагаад 9, 10-ны өдрийг сонгож байна гэхээр нууц үеийн хугацааг тооцоолсон байгаа. 

Энэхүү тоглолтыг нийт 900 гаруй хүн үзсэн. Нийт 54 хүнээс илэрсний дунд тухайн театрын ажилчид ч бий. Тоглолт үзсэн хүмүүс хөдөө орон нутаг руу явж болохгүй. Шууд өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй.

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.

Тиймээс иргэдийг олон хүнийг хамарсан үйл ажиллагаанд бага оролцож, гэртээ байхыг хүсч байна. Айлаар хэсэхгүй, гэртээ зочин урихгүй, агаар сэлгэлт сайн хийхийг анхааруулж байна" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler