|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Цонхоо сайн онгойлгож, гэртээ агаарын сэлгэлт хийх хэрэгтэй

 

 

ЭМЯ: Цонхоо сайн онгойлгож, гэртээ агаарын сэлгэлт хийх хэрэгтэй

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэрээ ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 3 сая гаруй хүн өвчлөөд байна. АНУ-ын өвчлөл 1 саяд хүрсэн байна. ОХУ-ын өвчлөл БНХАУ-ын өвчлөлийг давсан. Нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь архаг хуучтай өвчтэй хүмүүс байна. Москва хотод тархалт өндөр байгаа хэвээр байна. Тиймээс тус хотын зургаан эмнэлгийг ашиглалтад оруулж байна. 

ОХУ-д хөл хорионы дэглэмийг чангатгаж байна. Бага насны хүүхдүүд халдвар тээгч болж байна. 

Манай улсын хувьд 119 утсанд 181 дуудлага ирсэн байна. АНУ-д нэг иргэн коронавирусийн халдвар авсан тул манай утсаар холбогдож зөвлөгөө авсан. 

Ард иргэдийн дунд цонхоо нээж агаар оруулж болох уу гэсэн асуулт их ирсэн. Тиймээс нарны гэрлийг гэртээ сайн оруулж, цонхоо сайн онгойлгох хэрэгтэй. Гэртээ агаарын сэлгэлт сайн хийх хэрэгтэй. Энэ нь коронавирусээс урьдчилан сэргийлэх сайн арга" гэлээ. 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler