|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

 

Энэ сарын 10-нд PARKVIEW хотхоны 752 дугаар байрны 270 тоотод  СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын хүний нөөцин хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ- ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар бүсгүйчүүдтэй орж архидан согтуурсан бичлэг олон нийтэд ил тод болсон билээ.

Бичлэг цацагдсны дараа ЦЕГ-аас дээрх шүүгчдээс мэдүүлэг тайлбар авч, өмнө нь биеэ үнэлсэн хэрэгт холбогдож байсан хоёр ч бүсгүйн данс руу мөнгө шилжүүлсэн нь тодорхой болсон байна. Тиймээс  тэдэнд  Эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл шүүгч нар архидсан, биеэ үнэлэгчид цуглуулан завхайрсан гэдгийг эхний мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм.

Шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч нар бусдын гэм буруутай эсэхийг тогтоож,  Монгол Улсын нэрийн өмнөөс ялын тогтоол уншдаг. Товчоор хэлэхэд Монгол Улсын нэрийн өмнөөс ярих эрхтэй цорын ганц хүмүүс бол шүүгчид. Гэтэл архичин, завхай, хууль дүрэм баримталдаггүй шударга бус, ёс суртахуунгүй олон шүүгч томилж, Монгол Улс, Монгол төрийн нэр нүүрийг сэвтээн доромжилсон Х.Баттулга гэдэг хүн чимээгүй суусаар байгаад олон иргэд бухимдаж эхэллээ.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.