![]() |
Видео
Шинэ мэдээ
Коронавирусийн халдварын тоо 49-өөр нэмэгджээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 40,217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.
Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа.
