|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс НЭГ СЭЖИГТЭЙ тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна

ХӨСҮТ: Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс НЭГ СЭЖИГТЭЙ тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна

 


СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ЭМЯ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрсөн 24 цагийн дотор хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлбэ, Ивээлэн, Баянбуурал зэрэг амралтанд байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дууссан тул хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн дэглэмд шилжүүлсэн.

 ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээний хяналтанд ажиглагдаж байна.

Мөн түүнчлэн Эрээн дэх Монголчуудаа авсан бөгөөд Замын-Үүдээр нийт 58 иргэн орж ирснээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан байгаа. Бусад иргэд ажиглалтад байна. Хятадын талаас мөн адил шинжилгээ хийж, тэдгээр иргэдийг хилээр нэвтрүүлсэн. Үүнээс бид нэг сэжигтэй тохиолдол байна гэж үзээд тусгаарласан, шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирсэн.

Урд хөршид коронавирусын цар тахал эрчимтэй дэгдэж байх үе буюу нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 1124 хүнд шинжилгээ хийсэн байна" гэлээ.

Fact.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler