![]() |
Коронавирусын халдвар нэмж 33 тохиолдол бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 37 530 хүнд шинжилгээ хийсэн байна.
Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлыг илрүүлэхэд хамгийн багадаа 4, 5 цаашдаа хэдэн зуу хүртэлх хавьтлыг шинжилж халдварыг илрүүлдэг чухал ач холбогдолтой.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гэртээ гарсан.
