|
Видео

Шинэ мэдээ

Францад зохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

 

Ижил хүйстэн хосууд, ганц бие хүмүүст нөхөн үржихүйн технологийг ашиглах эрхийг олгодог био ёс зүйн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон мянган хүн Францад даваа гарагт жагсжээ.


Жагсаал цуглааныг "La Manif pour Tous” нийгэмлэг зохион байгуулсан байна. 


Ням гарагт Эрүүл мэндийн яамны байрны дэргэд таван мянга орчим хүн цугларч, дээр дурдагдсан хуулийн төслөөс татгалзахыг эрх баригчдаас шаарджээ. Эсэргүүцлийн үеэр олон хүн гартаа "Эрх чөлөө, эрх тэгш байдал, эцэг эх байх эрх”, "Илүү сайхан дэлхийг хүсэж байна” гэсэн бичиг бүхий зурагт хуудсуудыг барьсан байжээ.


Түүнчлэн жагсагчид санал зөрөлдөөнтэй байжээ. Тодруулбал, нэг хэсэг нь зохиомлоор үр тогтоохыг бүр мөсөн хориглох хэрэгтэй гэж үзсэн бол зарим нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлтээ албан ёсоор батлуулсан тохиолдолд энэ үйл явцыг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Жагсаал цуглаан Францаас гадна Лион, Дижон, Коньяк болон бусад хотод болсон байна. 


Францын Сенат мягмар гарагт био ёс зүйн тухай хуулийг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ижил хүйстэн хосууд болон ганц бие хүмүүст зохиомлоор үр тогтоохыг зөвшөөрсөн зүйл заалтыг авч хэлэлцэх аж.

 Эх сурвалж: Монцамэ

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler