|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Ёс зүйтэй төр байгаасай гэж хүсэж байгаа учир Монгол Улсын Ерөнхий сайд миний бие ёс зүйн хариуцлага хүлээх ёстой

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.  Тэрбээр "Юуны өмнө таагүй мэдэгдэл хийж байгаадаа та бүхнээс уучлал хүсэж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлсэн хариуцлага үйл ажиллагаа явагдсан. Энэ үйл явдал үнэхээр хүнлэг бус, хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал байлаа. Би эцэг хүн. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, охин үртэй хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд ч, Улсын Ерөнхий сайдын хувьд ч асар их эмзэглүүлсэн үйл явдал байсан. Тэр эмэгтэйгээс, ард иргэдээсээ хариуцлагагүй ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Биднийг өршөөгөөрэй. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд ёсзүйн хариуцлага хүлээх ёстой.

Би монголын төрийг шударга, ард түмэндээ ээлтэй, иргэдийнхээ үгийг сонсдог, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж боддог. Тиймээс ард иргэдийнхээ өгсөн итгэл найдварыг хариулахын төлөө хичээн зүтгэж ирсэн. Дэлхий нийтийг цочроож байгаа энэ цаг үед монголчууд бид ч хичээж ажиллаж ирсэн.

Энэ цар тахлыг давж гарахын тулд Монгол Улсын Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидний хийгдэж байгаа ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй том ажлууд байсан. Гэхдээ хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардаг. 

 Энэ алдаанаас болж миний танхимд ажиллаж байгаа хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн. Дайны гал шугаман дээр өөрийнхөө командтай хамт тулаанд орж, ялбал хамт ялж, ялагдвал тэр довон дээрээ үхдэг нь тэр хүний хувь заяа байдаг. Тиймээс би энэ кабенитыг бүрдүүлэхдээ элэг бүтэн ажиллана гэж бодож, төлөвлөж ажилласан юм. Гэвч чадсангүй. Харамсаж байна. Ёсзүйтэй төр байгаасай гэж хүсэж байна" гэлээ. 

Эх сурвалж: bolod.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler