![]() |
Видео
Шинэ мэдээ
Америк буцаад цагаачдад ээлтэй улс болж эхэллээ
Шинэ ерөнхийлөгч Joe Biden ажлын эхний өдрөө өргөн барих цагаачлалын журам, хуулийн төслөөс дурьдвал:
- -2021-01-р сараас өмнө нь АНУ-д албан ёсны статусгүй, хууль бусаар амьдарч байсан цагаачдад 8 жилийн дотор иргэншил олгох
- -DACA, TPS статустай иргэдэг нэн даруй Ногоон Карт олгох
- -Өмнөх ерөнхийлөгч Trump-ийн үед АНУ-д 3 жилийн хугацаанаас дээш амьдарч байгаад хүчээр буцаагдсан иргэдэд гэр бүлтэйгээ эргэж нэгдэх боломж олгох
- -Улс оронд ноогддог гэр бүлийн шугамаар Ногоон Карт олгодог квотыг арилгах
- -Ажлын шугамаар Ногоон Карт авах боломж, тоог нэмэгдүүлэх
- -АНУ-д хууль бусаар амьдарч байгаад нутаг буцсан хүмүүст ноогдуулдаг 3-10 жилийн визны хоригийг цуцлах
- -Орогнол хүсэгчдэд тавигддаг 1 жилийн хугацаанд бичиг баримт бүрдүүлэх шаардлагыг арилгах
- -Цаашид гадны иргэдийг "Aliens" буюу харь элгийн хүн гэх утгыг арилгаж "Noncitizens" буюу Иргэн Биш утгыг хэрэглэж эхлэх
Мөн бусад маш олон шинэчлэлийг хийхээр бэлдэж байна.
