| |
Нэвтрүүлэгч С.Чимгээ долоон сая төгрөгний цалингаа голж “Монгол HD” телевизийнхэнийг сандаргажээ
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нүүр царай болж үндэсний телевизээр овоглож явсан С.Чимгээ өдгөө "Монгол HD” телевизийн "Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа. Түүнийг "Оргил цаг”-ийн нэвтрүүлэгч болсоноос хойш "Монгол HD” телевизийн үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэн гэлцдэг. Харин саяханаас С.Чимгээ тус телевизийн эфирээр гарах нь багасаад байгаа аж.
Учир нь тэрбээр гэрээ ёсоор нэлээд өндөр үнээр ажиллахаар болсон ч хэсэг хугацаанд ажиллаад дахин цалингаа нэмүүлэх санал тавьжээ. Энэ нь "Монгол HD” телевизийн удирдлагуудыг багагүй сандаргасан гэх. МҮОНТ-ээс урвуулж авсан сайхан бүсгүйгээ алдахгүйн тулд цалин нэмэх эсвэл эфирийн цагийг нь багасгах шаардлага үүссэн тус телевизийнхэн хэсэг хугацаанд цалин нэмэх бололцоогүй учир эфирийн цагаа багасгасан аж.
Ямартаа ч тус телевизэд ажиллагсдын яриагаар нэвтрүүлэгч С.Чимгээг сарын долоон сая төгрөгний цалинтай ажилладаг гэх юм билээ. Улсын аль ч байгууллага бүр УИХ-д байхгүй өндөр цалинтай бүсгүй маань ийнхүү цалингаа голсоныг бодоход өөрийгөө хэр өндөрөөр үнэлдэг нь ойлгомжтой биз ээ.