|
Видео

Шинэ мэдээ

Хөл хориог цуцалсан эхний өдөр гэр бүлийн хүчирхийлэл огцом өслөө

 

Хөл хориог цуцалсан эхний өдөр гэр бүлийн хүчирхийлэл огцом өслөө

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улс дотоодод халдвар тархсанаас үүдсэн хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон нь хамгийн оновчтой шийдвэрүүдийн нэг байсан билээ. Энэ шийдвэрийн ачаар гэр бүлийн хүчирхийллээс эхлээд согтуугаар үйлддэг олон төрлийн гэмт хэргийн тоо буурсан.

Гэвч хөл хорионы дэглэмээ бууруулж, 18 градусаас доош согтууруулуулах ундааг худалдаалахыг зөвшөөрсөн эхний өдөр согтуугаар үйлддэг гэмт хэргийн тоо дахин огцом өсчээ. Тодруулбал, даваа гаригт улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 166 гэмт хэрэг бүртгэгдсэн нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр тоо юм. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага  хатуу хөл хорионы үед хоёр дахин буураад байсан билээ.  Түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд 25 хүн эрүүлжүүлэгдсэн нь хамгийн бага тоо гэж байсан бол өчигдөр 211 иргэн эрүүлжүүлэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler