|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Шинжаанд халдварын шинэ тохиолдол найман өдөр дараалан бүртгэгдсэнгүй

 

Шинжаанд халдварын шинэ тохиолдол найман өдөр дараалан бүртгэгдсэнгүй

БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд өнгөрсөн ням гарагт "COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж тус бүсийн Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээллээ.

Ингэснээр Шинжаанд өнгөрсөн сард бүртгэгдсэн халдварын голомтыг хяналтад авснаас хойш сүүлийн найман өдөр дараалан халдварын шинэ тохиолдол илрээгүй байна.

Шинжаанд 10 дугаар сарын 24-нд "COVID-19”-ийн дотоодод халдварласан тохиолдлууд бүртгэгдсэний дийлэнх нь Кашгар мужид илэрсэн юм. Үүнтэй холбогдуулан тус мужийн 4.75 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулжээ.

Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, ням гарагт найман өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, халдварын шинж тэмдэггүй 57 халдвар тээгчийг эмнэлгийн хяналтаас гаргажээ.

Шинжаанд ням гаргийн байдлаар халдварын батлагдсан 17 тохиолдол, халдварын шинж тэмдэггүй 130 тохиолдол эмнэлгийн хяналтад байна.

10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 15-нд Шинжаанд халдвар авсан 61 өвчтөн эмнэлгээс, халдварын шинж тэмдэггүй 222 тохиолдол эмнэлгийн хяналтаас гарчээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler