| |
Нэг иргэний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна
Манай улсад өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 652 иргэн тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтанд шилжжээ. Одоогоор 3600 хүн тусгаарлалтанд байгаагаас 60 иргэн цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдний нэгнийх нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдэгдлээ. Мөн 24 цагийн хугацаанд дэлхийн улс орон дахь өвчлөлийн хэмжээг дурьдвал:
ОХУ-д коронавирусээр 5195 хүн өвчилж, 61 хүн эндэж, өвчлөл өндөр үзүүлэлттэй. БНХАУ-д 34 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 12 нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн. Японд 451 вирусийн халдвар шинээр бүртгэгдэж, найман хүн эндэж, өвчлөл буурах төлөвтэй. Харин БНСУ-д 119 хүн бүртгэгдсэнээс 11 тохиолдол нь гадаад улс орноос зөөвөрлөгдөж, цар тахал гарснаас хойш хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн ч хатуу дэг журмаа энэ сарын дунд хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгджээ.АНУ-ын эрдэмтэд энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад уг өвчний улмаас 410 мянга орчим хүний амь нас эрсдэхээр байгааг тооцоолжээ. Иргэд амны хаалтаа зохистой хэрэглэснээр энэ үзүүлэлтийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Австралийн эрдэмтдийн судалгаагаар электрон тамхидалт буюу дам тамхидалт нь тус халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг нотолжээ. Үүнд гурван ширхэг тамхи татахад халдвар авах эрсдэл хоёр дахин ихэссэн байна. Мөн Израйль улсад коронавирусээр өвчлөөд эдгэрсэн зарим хүний цусанд нь эсрэг бие үүссэн байна. Их Британид халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн ийлдсийг авч, хүнд өвчтөний эмчилгээнд хэрэглэж байгаа аж. Сингапур улсын Засгийн газраас халдварын дэглэмийг баримтлаагүй аж ахуй нэгжид мөнгөн торгууль ногдуулж эхэлжээ.