| |
Видео
Шинэ мэдээ
Коронавирусээр халдварласан өвчтөнд уушги шилжүүлэн суулгажээ
Мексикийн эмч нар коронавирусийн халдвар авсан өвчтөнд уушги шилжүүлэн суулгажээ. Энэ нь дэлхийд анхны тохиолдол болсон талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Монтеррей хотын "Кристус Мугерца” (Christus Muguerza) эмнэлгийн эмч нар уг хагалгааг хийсэн бөгөөд өвчтөн нь 57 настай эрэгтэй байсан гэнэ.
Дашрамд дурдахад, Мексик улс ОХУ-ын бүтээсэн коронавирусийн туршилтад нэгдэхээ илэрхийлсэн байна. Тус улсын Гадаад харилцааны сайд Марсело Эбрард ОХУ-аас Мексикт суух Элчин сайд Виктор Коронеллитай уулзан энэ талаар тохирсон аж. Тэрээр Мексик улс вакцины гуравдугаар шатны туршилтад оролцож, улмаар вакцины хэрэгцээгээ аль болох хурдан хангах хүсэлт тавьж, ОХУ-ын Элчин сайд зөвшөөрчээ.