|
Видео

Шинэ мэдээ

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

 


УОК-оос энэ сард нийтдээ 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Тэгвэл аль хэдийнэ 12 нислэг үйлдэж, иргэдээ татаж аваад байна. Өчигдөр 13 дахь нислэгийг Токио-Улаанбаатар чиглэлд үйлдлээ.  Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт ниссэн. Улмаар өчигдөр орой 19:15 цагт эх орондоо ирлээ.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирж байгаа юм. 

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Орентал”, "Алтай”, "Боржигон”, "Мөнххустай”, "Налгар” зочид буудлуудад тусгаарлана.  Дашрамд дурьдахад,  маргааш Франкфурт-Улаанбаатар,   27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ. Түүнээс гадна, энэ сарын 30, 31-ний өдрүүдэд АНУ, Казахстан руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler