|
Видео

Шинэ мэдээ

"Ковид-19" дахин дэгдсэний улмаас Шинэ Зеланд сонгуулиа хойшлууллаа

 

"Ковид-19" дахин дэгдсэний улмаас Шинэ Зеланд сонгуулиа хойшлууллаа

 


Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн сонгуулиа дөрвөн долоо хоногоор хойшлуулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Учир нь тус улсын хамгийн том Окланд хотод 102 хоногийн дараа коронавирусын халдвар дахин дэгдсэн юм. Одоогоор Окландад 49 хүн халдвар аваад байна. Өнгөрсөн долоо хоногт Окланд хотод вирус дэгдэсний дараа сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулж, хоёр долоо хоног хөл хорио тогтоох хүсэлт тавьж, сурталчилгааны ажлаа зогсоосон юм.  Эрх баригчдын зүгээс тархалтыг хязгаарлаж чадсан, шинэ тохиолдол нэмэгдэхгүй хэмээн мэдэгдэж байна. Уг нь Шинэ Зеланд вирусын тархалтыг хязгаарлаж, зоогийн газар, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж, хэвийн амьдралд шилжээд байсан юм.  Тус улсын үндэсний хамгийн том сонгууль есдүгээр сарын 19-нд болох байсан ч аравдугаар сарын 17 хүртэл хойшиллоо. Шинэ Зеландын хуулинд зааснаар сонгуулийг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой байдаг. Ерөнхий сайд Жасинда Ардерн "Бүх нам, нэр дэвшигчдийн талаар иргэд хангалттай сайн мэдээлэл авсны дараа сонгууль явуулахыг хүсч байна. Гэхдээ вирусын тархалт өндөр байсан ч дахин хойшлуулахгүй” гэжээ.

 

Эх сурвалж:Japan Today

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler