|
Видео

Шинэ мэдээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

 

 

ХЗДХ-ийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Х.Нямбаатар ажлаа авмагцаа олны хэл аманд өртөж эхэлсэн. Тэрбээр ЦЕГ-ын ажил байдалтай танилцахдаа хүндэтгэлгүй загнаж, утсаар ярьж буй бичлэг нь цахим орчинд тархаж олны дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл түүнийг дараагийн дуулианаа албан тушаалын томилгоо буюу халаа сэлгээгээр ажлаа үргэлжлүүлж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Улмаар Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Д. Загджав нарыг ХЗДХ-ийн сайдаар томилмогцоо  албан тушаалаар мялааж, эрхлүүлжээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн томилсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хүмүүсийг юуны учир албан тушаалаар мялааж, эрхлүүлэв?

1. Ш. Цогбаатарын хувьд эхнэрээ удаа дараа зодож танхайрч шалгагдаж байсан ба европын улс орон дамжуулж хууль бус хар тамхины наймаа эрхэлж эрэн сурвалжилагдаж байсныг УИХ-н гишүүн Аюурсайхан зарлаж байсан.

2. Д. Загджавын хувьд улс орнуудын казино хэсэж явдаг байнга казино тоглож явдаг, өөрийнх нь хамаарал бүхий компанийг тендерт ялуулж, шахааг нь авсангүй гэх шалтгаанаар "Оюутолгойн үйл ажиллагааг зогсооно” гэж мэдэгдэл гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдаг.

Ийм этгээдүүдийг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын даргаар томилсон зэрэг нь нэн хачирхалтай. Төсвөөс өөр зүйл хоолойгоор нь давахгүй болтлоо цатгалдаж, бялуурсан эдгээр хүмүүсээс салах цаг нь болсон баймаар.
Албан тушаалыг амин хувьдаа ашигладаг хүмүүсийг албан тушаалаар шагнаж, эрхлүүлдэг давалгааг хэзээ болих вэ?

 

У.МАНДАХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.