![]() |
Видео
Шинэ мэдээ
Их аварга Д.Дагвадорж шинэхэн эхнэрээрээ гангарсаар явна
Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж албан ёсны хоёр дахь эхнэрээ танилцуулаад удаагүй байгаа билээ. Түүний хайрыг татсан эхнэрийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд 1994 онд төрсөн. Өдгөө 26 настай модель бүсгүй маань нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт хүлээн зөвшөөрөгдсөн бололтой. Нярайлсан цагаасаа хойш олны нүднээс дайчихаа больсон аварга маань шинэхэн эхнэрээрээ гангарсаар явна.
Их аварга анхны гэргий болох Г.Тамиртайгаа 2001 онд хоёр улс дамнасан нүсэр хурим хийн хүү, охинтой болж байв. Гэхдээ хосууд удаан хамт амьдраагүй бөгөөд хүүхдүүд нь олны өмнө тэр бүр гараад байдаггүй.
![](/templates/kingnews/images/logo.png)