| |
Видео
Шинэ мэдээ
Д.Трамп нөхцөл байдал улам дордож болзошгүйг анхаарууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордож болзошгүй гэдгийг коронавирусний халдварын талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.
АНУ даяар "COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор Д.Трамп халдварын талаарx өдөр тутмын мэдээллээ мягмар гаргаас дахин хийж эхэлж байгаа юм.
"Манай улсын зарим хэсэг халдвартай тэмцэх чиглэлд маш сайн ажиллаж байгаа бол зарим нь арай сул байна” гэж Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс хойш Цагаан ордонд анхны албан ёсны мэдээллээ хийх үеэрээ хэлжээ. Мөн Д.Трамп аминд халтай халдварын тархалтыг хязгаарлахын тулд амны хаалт зүүхийг ард иргэддээ уриалсан байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Америкт 3.8 сая хүн халдвар авч, 141 мянга гаруй хүн нас барсан байна. Ерөнхийлөгч, "Та амны хаалт зүүхийг хүссэн ч бай, үгүй ч бай, ингэх нь үр дүнтэй юм” хэмээн хэлэх үеэрээ халааснаасаа амны хаалт гарган, "Би амны хаалт зүүж сурч байгаа” гэж хэлжээ.
Д.Трамп өмнө нь олон нийтийн өмнө ганцхан удаа амны хаалт зүүн гарч ирсэн юм. Тэрбээр "Walter Reed” цэргийн эмнэлэгт очих үедээ амны хаалт зүүсэн байсан бөгөөд амны хаалт заавал зүүхийг орон даяар үүрэг болгохоос татгалзаж байсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг