|
Видео

Шинэ мэдээ

Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

Коронавирус дэгдэж эхлэхэд Хятадын өвчин, жирийн ханиад хэмээн үл тоомсорлож байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт Вашингтон хотын Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт зочлохдоо анх удаа маск зүүсэн юм. Тэрээр "Би ахиж хэзээ ч маск зүүхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ зөв цаг үедээ л зүүх ёстой гэж боддог. Эмнэлгээр үйлчлүүлэхдээ ялангуяа, олон цэрэгтэй харилцаж байгаа үед маск зүүх нь маш чухал” гэж хэлжээ.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв дөрөвдүгээр сарын эхээр коронавирусын тархалтыг зогсоохын тулд бүх нийтээрээ амны хаалт зүүхийг зөвлөсөн ч Дональд Трамп энэ зөвлөгөөг дагахгүй гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм. Мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг элэглэн хэзээ ч маск зүүхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл чухам юу түүнийг маск зүүхэд нөлөөлөв гэдэг нь олны анхаарлыг татаж байна. АНУ-д шинээр илэрсэн коронавирусын халдварын тохиолдол баасан гаригт буюу нэг дэх өдөр 69 мянга бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Өчигдрийн байдлаар АНУ-д коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 3.5 саяд хүрч, 140 мянга орчим хүн нас барснаар дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler