|
Видео

Шинэ мэдээ

Ослоос амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу авч явжээ

 

Ослоос амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу авч явжээ

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан том оврын авто машин өчигдөр буюу 07 дугаар сарын 15-ны 15.00 цагийн орчимд текникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан гурван авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарлаа.
Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, 18 зорчигч хүндэвтэр түлэгдсэн байна. Өнөө өглөө нэг хүүхэд нас барлаа.
Сэхээнд байсан дөрвөн хүнийг болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу өнөөдөр өглөө авч явжээ.
Ослын газарт аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаа, Нэгдсэн эмнэлэгийн бие бүрэлдэхүүн болон Архангай-АЗЗА ТӨХК-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler