|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Осолд орсон алба хаагчдын биеийн байдал хүнд байна

 


Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замд Солонготын даваанд осолдож хүндээр гэмтсэн. Тэдний биеийн байдлыг тодруулахад хүнд талдаа гэсэн хариуг эмнэлгийнхэн өгч байна. Ослын шалтгааныг замын цагдаагийнхан шалгаж байгаа ч эхний байдлаар орон нутагт ажиллаж явсан дөрвөн төрийн албан хаагчийн сууж явсан машин нь Солонготын давааны өвөрт 20:30 цагт гүүрний далангийн эрэг мөргөж осолджээ. Дугуй нь хагарснаас осол гарах шалтгаан болсон бөгөөд "00-79 УБЗ" улсын дугаартай "Ланд круйзер-200" маркийн автомашинаар зорчиж явсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Г-ээр ахлуулсан ажлын хэсэгт Сангийн яамны мэргэжилтэн Ц, Ж, Засгийн газрын авто баазын жолооч Б нар явж байжээ.

Осол болсон газарт Архангай аймгийн Онцгой байдлын алба хаагчид, нэг автомашин, цагдаагийн таван алба хаагч, нэг эмч, хоёр сувилагч, аймгийн нэгдсэн эмнэлгийн гурван эмч, хоёр сувилагч очсон бол Завхан аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашин нийтдээ 26 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллав. Мөн Улаанбаатараас 8:42 цагт нисдэг тэргээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван цаг нисч Архангай аймгаас гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д авч ирж эмчилгээ үргэлжилж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler