|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

 


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг” хилийн боомтоор зохион байгуулж байна.

Нийт 200 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler