|
Видео

Шинэ мэдээ

Т.Доржханд: Пүүзэн гутал өмссөн маань шоу биш шүү

Т.Доржханд: Пүүзэн гутал өмссөн маань шоу биш шүү

 


УИХ-ын гишүүн Т.Доржханд гуталныхаа талаар төрийн ордонд тайлбар хийлээ. 

Тэрбээр "Тойргийнхоо хүмүүстэй өглөө уулзаж байгаад яараад байгаагаараа шууд хүрээд ирсэн. Ийм л хувцастай байнга яваад байгаа. Өнөөдөр пүүзэн гутал өмслөө гэж шүүмжлүүлж байна. Төрдөө хүндэтгэлтэй хандалгүй яах вэ. Шүүмжлэлийг хүлээж авна. Энэ шоу, PR биш шүү. Цаашид хуулиа бариад ажиллана. Манай эхнэр авч өгч байсан гутал. Би хувцсандаа нэг их анхаардаггүй. Болхи хүн шүү. 

Цаашид төр маань хүндээ ээлтэй байгаасай. Дэлхийн парламентийн байшингуудаар орж байсан. Айхтар хувцасны хязгаарлалт гайгүй байдаг. Монголчууд харилцан адилгүй амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст ийм тийм хувцас өмс гэж шаардлага тавибал жаахан иргэддээ ээлгүй юм уу даа" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler