![]() |
Видео
Шинэ мэдээ
Тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй
УИХ сонгуулийн санал хураалт маргааш болох билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй юм байна. Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн хувьд сонгуулиа өгөх бөгөөд, бэлэн байдлыг хангасан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Харин ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, бусад буудал, амралтын газар тусгаарлагдсан иргэд болоод тэднийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд оролцохгүй ажээ.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 2274 иргэн байгаа. Тэдний дунд 5 хүртэлх насны 115 хүүхэд байгаа юм. Үндсэндээ тусгаарлалтад байгаа иргэдийн ихэнх нь сонгуулийн насныхан ч ийн сонгууль өгөх боломжгүй боллоо.
