|
Видео

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Пүрэв гаригт болно

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Пүрэв гаригт болно

 


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны зургадугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ. Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр буюу Пүрэв гаригийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарлажээ. 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, нэр дэвшигч Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахаас нь өмнө цагдан хорих шийдвэр гаргаж хорьсон бөгөөд түүний сурталчилгааг түүний аав Б.Нямтайшир болон сонгуулийн штаб нь хийж буй. Сошиал орчинд нэр дэвшигч Н.Номтойбаярыг суллахыг шаардсан хөдөлгөөн өрнөөд буй.

News.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler