|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлтийг хэргийн оролцогчид гаргажээ

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлтийг хэргийн оролцогчид гаргажээ

 

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 1 сар гарангийн хугацаагаар хойшлуулсан. 
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна. 
Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан болно. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler