|
Видео

Шинэ мэдээ

Д.Жавхлан, М.Амарболд хоёр Дээд шүүхэд ханджээ

Д.Жавхлан, М.Амарболд хоёр Дээд шүүхэд ханджээ

 


Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах "Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан билээ. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.
Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.
Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сард шүүх хурал болсон юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна. 
Тэгвэл тэд дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа ажээ. Удахгүй шүүх хурлын тов гарах юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler