|
Видео

Шинэ мэдээ

Богд уулын нэг га газрыг 100 мянган доллароор зарж байсан Ц.Түмэнхүү гадаадад гарчээ

Монголын дарга нарт хууль үйлчилдэггүйн ганцхан жишээ энэ. Одоогоос гурван жилийн өмнө Байгаль орчны яамны өндөр албан тушаалтнуудыг гэнэт баривчилж, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын газрын дарга Ц.Түмэнхүү гэгч этгээдийг Ганцхудагт саатуулан шалгаж байлаа. Цагдаа нар түүний хөрөнгийг битүүмжлэхээр очоод ёстой л мэл гайхсан гэдэг.
 
 
Туулын эрэг дээр хауст амьдардаг энэ чинээлэг эрийн гражнаас 10 гаруй машин гарч ирсэн гэдэг. "Ланд круйзер”, 80 мянган долларын үнэтэй "Бенц”, 130 сая төгрөгөөр үнэлэгддэг "Хаммер” жип гээд том жижиг нийлсэн 10 гаруй машиных нь үнэ тэрбумаас давж байлаа. Дархан цаазат Богдхан уулын дарга албан тушаалаа  ашиглан Богдхан уулын газрыг нэг га-г нь 100 сая төгрөгөөр үнэлэн зарж байсан нь тогтоогдож нэлээд хугацаагаар хоригдсон. Энэ хэрэгт Солонгосоос пиво импортолдог "Касс таун” компанийн солонгос эзэн хүртэл холбогдож, Ц.Түмэнхүүд 80 саяын үнэтэй машин бэлэглэн, Зайсангийн аманд  газар авсан хэмээн буруутгагдаж, нэлээд өндөр албан тушаалтны хүү ч бас мөнгө төгрөг өгсөн хэргээр шалгагдаж байсан. Гэтэл өнөөдөр энэ хэрэг замхарч, мартамхай монголчууд Ц.Түмэнхүү гэгч эрийн талаар ор тас мартчихсан байх юм.
 
Хамгийн хачирхалтай нь асар их дуулиан шуугиан тариад байсан Ц.Түмэнхүү гадаадад дүрвээд гарчихсан, хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм гэнэ гэхээс өөр сураг чимээ алга. Энэ хэргийг хянаж байсан Нийслэлийн прокуророос тодруулах гэсэн боловч тэнд ажиллахаа больсон гэнэ. "Эх-Орон” намын гишүүн И.Эрдэнэбаатар Байгаль орчны сайд байхдаа ганцхан гавьяа байгуулсан нь Богд уулын газрын наймаачны хэргийг шалгуулсан явдал байв. Гэвч  Ц.Түмэнхүүгийн гэж нэрлэгдэж байсан энэ хэрэг асар олон хүний эрх ашгийг хөндөж байсан учраас хуулийнхан шалгах нэрээр цаг хугацаа хожсоор байгаад замхруулаад алга болгож, гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд гадаадад гараад алга болчихож.
 
Ц.Түмэнхүү маш олон томчуулд Богд уулын газраар бэлэг барьж байсан нь түүнийг ялаас мултлав бололтой. Өнөөдөр МАХН-ын томчууд, сайд дарга нар, чинээлэг бизнесменүүдийн дотор Богд ууланд газаргүй хүн бараг байхгүй гэж ярьцгаадаг нь ч үнэн бололтой. "Ноёд”-ын Буяндорж гэхэд л түүнд нэлээд юм атгуулаад бүхэл бүтэн орон сууцны хороолол барих газар авчихсан байсан гэдэг. Үүнээс гадна тэрээр гаднын иргэдтэй ч тун нягт харилцаатай байсан нь тогтоогдчихсон байв. Солонгосын "Ханрим” гэгч компани Богдхан уулын Жаргалантын аманд нэг ширхэг зочид буудлын барилга барих гэж ирээд 20 ширхэг тансаг хаус барьчихаад түүнийгээ томчуулд өндөр үнээр зарчихсан нь нэгэнт тогтоогдсон. Гэтэл энэ хэргийг ч ор тас дарчихаж.  Харин албан тушаалаа ашиглаж, асар их мөнгө хувьдаа завшсан газрын наймаачинг гадаадад дүрвүүлснийхээ төлөө  хууль хяналтынхан хэр их шан харамж аваа бол…
 
http://www.shudarga.mn/news/17287.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler