|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

 


МОСКВА. /TASS/. ОХУ-д ажилгүй иргэдийн тоо энэ сарын эхний хагас гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 1.4 сая гаруйд хүрлээ гэж ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.

"ОХУ-д бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 725.8 мянгаас 1.4 сая болж нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тоо хоёр дахин буюу 97.6 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 1-нээс хойш 1 сая 654 мянган иргэн ажил хайх эсвэл тэтгэмж хөөцөлдөхөөр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ханджээ" гэж тэрбээр хэлсэн байна. 

Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар манай улсад ажилгүй иргэдийн тоо 735 мянга байна гэж өмнө нь ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков мэдэгджээ. 

"Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн системд бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжийн нөхцөл байдалд хяналт шалгалт идэвхтэй хийж байгаа" хэмээн ОХУ-ын Шадар сайд мөн мэдэгдсэн байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler