|
Видео

Шинэ мэдээ

Ажилгүй иргэдийн тоо 5.2 хувиар өсчээ

Ажилгүй иргэдийн тоо 5.2 хувиар өсчээ

 

Бүртгэлтэй ажилгүй иргэд оны эхний тавдугаар сарын эцэст 33.7 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 36.6 мянган аж ахуй нэгжээс 551 мянга орчим ажиллагсад цалинжиж байгаа юм байна. Үүнээс 25.7 мянга нь 192-300 мянга хүртэлх төгрөгөөр, 54 мянга нь 1 сая 500 мянгаас дээш төгрөгөөр цалинжиж байгаа ажээ. Түүнчлэн 3 хүний 1 нь 500 мянга хүртэлх цалинтай, 10 хүний 1 нь 1 сая 500 мянгаас дээш цалин авч байгаа гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргажээ. Мөн хамгийн өндөр цалин олгож буй аж ахуй нэгж уул уурхайн салбарт бий бөгөөд дунджаар 1 сая 960 мянган төгрөг бол хамгийн доод цалинг олгож буй нь зочид буудлын салбар бөгөөд дунджаар 580 мянган төгрөгөөр цалинжуулдаг байна.

 

Энэ оны эхний 5 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс 300 мянган төгрөгийн цалин авч буй иргэдийн тоо буурч, 300-600 хүртэлх цалин авагсдийн тоо нэмэгдэх хандлагтай байгааг ҮСХ-ны мэргэжилтнүүд мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler