| |
Бүртгэлтэй ажилгүй иргэд 27.3 мянга байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 39.2 мянга, үүнээс 27.3 (69.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (30.4%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны 10 дугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (12.6%) мянган хүнээр, өмнөх сараас 3.1 (12.7%) мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 (52.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 (38.0%) мянга нь Улаанбаатарт, 5.7 (20.8%) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (16.0%) мянга нь Төвийн бүсэд, 4.3 (15.8%) мянга нь Баруун бүсэд, 2.6 (9.4%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 522 (1.9%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 241 (46.2%) нь эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо