| |
Видео
Шинэ мэдээ
Ираны байлдааны хөлөг онгоц пуужинд өртөж 19 цэрэг амиа алджээ
Иран улсын байлдааны хөлөг онгоц сургуулилт хийн явж байх үед нь пуужин унаж 19 далайчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн уг ослын улмаас өөр 15 хүн шархадсан байгаа талаар Ираны тэнгисийн цэргийн флотоос даваа гарагт мэдэгдлээ.
Энэ явдал нь ням гарагийн үдээс хойш Оманы усан тохойд болсон бөгөөд Жамаран гэх цэргийн хөнгөн хөлөг онгоц Конарак нэртэй туслах онгоц руугаа сургуулилт хийж байхдаа буудсанаар осол үүссэн байна.
Мөрдөн байцаагчид тус хэргийг шалгаж байгаа ба сургуулилтын бай болон туслах онгоцны хоорондын зай хэт ойрхон байсанд андуурч буудсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа ажээ.