|
Видео

Шинэ мэдээ

МХЕГ: Чартер нислэгээр ирэх иргэд N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй

 

МХЕГ: Чартер нислэгээр ирэх иргэд N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй

 

 

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв. МХЕГ-ын дэд дарга н.Сугар "Чартер нислэгээр ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв, гүйцэт бөглөхийг анхааруулж байна. Тус хуудсыг харж байж таныг хаана, хэрхэн хуваарилахыг шийддэг учир явсан, орсон газраа үнэн зөв бөглөхийг хүсч байна. 

Чартер нислэгээр ирэх иргэд урт, олон цагийн нислэг үйлдэгдэх тул хувийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Болж өгвөл N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй. Энэ нь онгоцноос тодорхой эрсдэл авах магадлалыг багасгана. N95 бол энгийн амны хаалтаас давуу байдалтай гэдгийг өмнөх чартер нислэгүүдээс батлагдсан. Иргэд суудлаа сольж болохгүй. Онгоцонд шилжиж хөдөлгөөн хийхгүй. Олон цагийн нислэг тул идэж уух зүйлээ зохицуулах хэрэгтэй. Нялх нойтон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээг сайн хангаж суух ёстой" гэв. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.