|
Видео

Шинэ мэдээ

Японд олимпийн наадам зохион байгуулах нөхцлийг нэрлэв

 


Японы ерөнхий сайд Шинзо Абэ дараа жилийн зун Токиод 2020 оны олимпийн наадам  явуулж болох нөхцлийг нэрлэжээ.  РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.

Коронавирусийн хар тахлыг ялсан нөхцөлд л уралдаан тэмцээн болно, эс бөгөөс үзэгчид, тамирчид аюулгүй байж чадахгүй гэж тэр хэлжээ. Коронавирусийн эм, вакцин гарах нь наадмыг зохион байгуулахад нэмэр болно гэж Абэ дурдсан байна.

Дөрөвдүгээр сарын 28-нд Олимпийн наадмыг зохион байгуулах хороо 2020 оны олимпийн наадмыг бүрэн цуцлаж болох юм гэж мэдэгдсэн билээ.  Токиод болох ёстой 2020 оны наадмыг коронавирусийн хар тахлаас болж нэг жилээр хойшлуулсан нь гуравдугаар сарын 24-нд тодорхой болсон юм. Уралдаан тэмцээнийг эхлүүлэх хугацааг хойшлуулах санааг Японы засгийн газар дэвшүүлсэн юм.

Олимпийн наадмыг хойшлуулснаар зохион байгуулагчдад аль хэр хохирол учирах нь дөрөвдүгээр сарын 26-нд тодорхой болж, хохирол 2,7 тэрбум ам. доллар болно гэж мэдэгдсэн билээ.

Б.Атар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler