|
Видео

Шинэ мэдээ

"Токио-2020" олимпийг хойшлуулах уу?

"Токио-2020" олимпийг хойшлуулах уу?

 


Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Токио хотноо болох зуны олимпийн наадмыг хойшлуулах талаар судалж эхэлсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шуугиж эхэллээ.

Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор олимпийн наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ. Гэхдээ гурван сараар хойшлуулах, эсвэл нэг жилээр хойшлуулж 2021 оны долдугаар сард болгож магадгүй байна. Харин Канад, Австралийн олимпийн хорооноос өөрийн тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс "Токио-2020” олимпийн наадамд оролцохгүй хэмээн мэдэгдээд байна. Төлөвлөсөн хугацаандаа болвол тэд оролцохгүй гэж мэдэгдсэний цаана "Токио-2020”-ыг хойшлуулах хүсэлт байгаа нь мэдээж.

Түүнчлэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коэ Токиогийн олимпийг хойшлуулахыг өмнө нь ОУОХ-ноос хүсээд байв. Түүнээс гадна, Бразил, Колумб, Норвег, Словен, Хорватын олимпийн хороо, АНУ-ын Хөнгөн атлетикийн холбоо, Испанийн хөлбөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ. Өчигдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Баx Олимпийн наадмын зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Японы Засгийн газартай цахимаар хуралдаж санал солилцлоо. Энэ хурлын үеэр"Токио-2020 олимпийн наадмыг цуцлах асуудал огт яригдаагүй бөгөөд үүссэн нөхцөл байдал олимпийн наадмыг төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулахад хүндрэл үүсгэж байгаа, мөн ойрын үед эцсийн шийдвэрийг гаргана гэдгээ мэдэгдэв.

Ц.Ганбат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.