![]() |
Дундговь аймгийн нутгаарх ойрын өдрүүд болон 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ.
Тавдугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь нутгийн өмнөд хэсгээр 14-20 градус, бусaд нутгaaр 8-14 градус дулаан бaйдaг (Зурaг 1).
Зураг 1. 5-р сарын агаарын температурын ОЖД, [ 0С]
Тавдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017-2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД – аас 20С-аар дулаарч өдөртөө ихэнх нутгаар 31-360С хүрч халж байв. Харин 2014-2016, 2019 онуудад ОЖД – аас 0.5-1.0 0С-аар хүйтэн байсан байна (Зурaг 2).
Зураг 2. 5-р сарын температурын олон жилийн явц [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
ОЖД – аар нутгийн өмнөд хэсгээр 4 – 10 мм, бусад нутгаар 11 – 19 мм хур тунадас ордог (Зурaг 3).
Зураг 3. 5 – р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].
Зарим жил ОЖД – аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1986, 1994, 1996,1998, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1988, 2002, 2003, 2014, 2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна(Зурaг 4).
Зураг 4. 5-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц [Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар 10-15 удаа ажиглагддаг.
2019 оны 5 дугаар сарын цочир хүйтэрсэн хугацааг харахад уулархаг нутгаар 25-30-ны хооронд, говийн нутгаар 12-20-ны хооронд, бусад нутгаар 21-24-ний хооронд 5 дугаар сарын хамгийн сүүлийн цочир хүйтрэлт болсон байна (Зурaг 5).
Зураг 5. 2019 оны 5-р сарын цочир хүйтэрсэн сүүлийн хугацаа , [ 0С].
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас нийт нутгаар дулаан (Зураг 7), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг12) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
Зураг 12. Говийн аймгуудын нутгийн 2020 оны 5-р сарын температур, хур тунадасны явц
ЗӨВЛӨМЖ
5 дугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх тул цочир хүйтэрхийг анхааруулж байна.
4-р сарын 17-ны байдлаар 7 аймгийн 23 суманд 31 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Мөн 23-ны байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумуудад тус тус ой хээрийн түймэртэй байна. Иймд та бүхнийг хаврын хуурайшилтын үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасан мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Дундговь УЦУОШТөв
![](/templates/kingnews/images/logo.png)